m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 01:01
62
Намууд нэр дэвшигчдээ тодруулж эхэлнэ

Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн намууд нэр дэвшигчдээ өнөөдрөөс тодруулж эхэлнэ. Хуулийн хугацаанд заасны дагуу энэ сарын 23-27-ны өдөр  намууд хурлаа хийж, нэр дэвшигчдээ дотоод санал хураалтаар тодруулна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан ҮЗХ, МАН бага хурлаа, МАХН бага чуулганаа хийж, нэр дэвшигчдээ тодруулна гэсэн үг. 

Намууд энэ сарын 23-27-ны өдрийн хооронд  намууд хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулна

Хуульд уульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.