m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 04:56
227
Чингэлтэй дүүргийн зургаан албан тушаалтанд хариуцлага тооцно

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын  албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын  болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.

Зөрчил гаргасан албан тушаалтнуудад сануулах, цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод албан бичиг хүргүүлжээ.

Шалгалтаар зургаан албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлого, компанид оруулсан хөрөнгө оруулалтыг мэдүүлээгүй, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламжийг дутуу мэдүүлсэн, тухайн албан тушаалтан хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй зэрэг зөрчил гаргасан байна. Зөрчил гаргасан албан тушаалтнуудад сануулах, цалингийн хэмжээг болон албан тушаал бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод албан бичиг хүргүүлжээ.