m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 06:02
80
"Эрхзүйн хөтөч" өдөрлөгийг зохион байгуулав

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Эрх зүйн хөтөч" өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх мэдээллийг өгсөн байна. 

Мөн 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн санал авч, иргэдээр хэлэлцүүлэн эрэмбэ тогтоох үйл ажиллагаа зохион байгуулагдаж сумын төрийн сангийн үйл ажиллагаанд журмын дагуу хяналт тавьж чиглэл өгч ажиллаа.