m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 06:34
417
Ч.Уранхолбоо: Хань сайтай хүн хүссэн зүйлээ хийж, аз жаргалд умбадаг юм билээ

Дуучин Ч.Уранхолбоо буюу Ануг танихгүй хүн гэж үгүй.  "Промон трейд" ХХКийн хамт олон  Италийн алдарт WYCON брэндийг охид бүсгүйчүүддээ зориулан оруулж ирсэн бөгөөд анхны салбар дэлгүүрээ нээсэн байна. Тус брэндийн Монгол дахь нүүр царай  дуучин Ану болжээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Италийн брэндийн нүүр царай болж байгаад талархал илэрхийлье?

-Баярлалаа. 

-Та хоёр хүүхдийн ээж болж уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарлалаа. Хэзээнээс уран бүтээлдээ эргэн орох вэ гэсэн асуулт үзэгч, фенүүдийн тань дунд байна?

-Сайн байцгаана уу, Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Амьдрал минь төлөвлөснөөр л өрнөж байна. Би хоёр хөөрхөн охины ээж болсноороо эмэгтэй хүний амьдралынхаа туршид бүтээж болох хамгийн хосгүй бүтээл бол үр хүүхэд гэдгийг ухаарч, мэдэрсэн. 16 настайгаасаа хойш тасралтгүй найман жилийг урлагийн карьерд зориулж багагүй туршилгыг өөртөө бий болгосон маань яг одоо надад ихээхэн нэмэр болж байна. Тэр нь юу вэ гэхээр би өөрийнхөө шинэ уран бүтээлдээ эргэн орсон явдал юм. Энэ зун хийсэн уран бүтээлүүдээ үзэгч сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байна.

Гэр бүл, хүүхэд гэдэг нь өөрөө ажил амралтыг зохицуулах ухааныг гаргахад хүргэдэг гэж боддог болсон шүү.

-Та Хятад улсад чансаагаараа нэгдүгээрт жагсдаг их сургуульд суралцаж тус орны худалдааны зах зээлээс туршлага судлана гэж байсан. Энэ чиглэлээр цаашид ажиллах төлөвлөгөө бий юу. Эсвэл ажиллаж байгаа юу?

-Хятад улсад бизнесийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр нөхөртэйгөө хамт хэсэг хугацаанд Бээжинд амьдарсан. "ЦИНГ ХУА" дээд сургууль чансаагаараа дэлхийд дээгүүрт орох түүхт сургууль л даа. Их гүрний хөгжлийн нууцыг ихээхэн сонирхож байлаа. Тэгээд багагүй мэдлэг туршлага хуримтлуулсныхаа эцэст Монголдоо тийм сүртэй биш ч гэсэн бяцхаан  импортын бизнес эхлүүлж жил гаруйн хугацаанд нөхрийнхөө компаниар дамжуулан ганц нэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа.

-Хүүхэд, гэр бүлтэй болохоор ажил их болох нь мэдээж. Зохицуулахад хүнд байна уу?  

-Хүүхэд гэдэг өөрөө амьдралын их багш мэт эцэг, эхээ олон зүйлд хөтөлдөг юм байна. Үр хүүхэд минь эрүүл аюулгүй орчинд өсөж торниж улс эх орондоо хэрэгтэй иргэд болон төлөвшихөд эцэг эхийн хичээл зүтгэл хамгаас чухал учраас нөхөр бид хоёр зорилгоо нэг байлгаж хүүхдээ хамт өсгөдөг.  Гэр бүл, хүүхэд гэдэг нь өөрөө ажил амралтыг зохицуулах ухааныг гаргахад хүргэдэг гэж боддог болсон шүү.

-Хоёр хүүхэд төрүүлсэн хэрнээ мөнхийн залуугаараа гэж таны фенүүд хэлдэг. Гоо сайхны тань нууцаас хуваалцаж болох уу. Та өдөр тутмын болоод гоёлын нүүр будалтандаа ямар брэндийг сонгож хэрэглэдэг вэ. Та WYCON брэндийн нүүр царай боллоо?

-Ингэж үнэлж дүгнэж байгаа хүмүүсийн сэтгэлд талархаж байнаа. Гэхдээ мөнхийн залуу байх хүсэл надад байхгүй ээ. Мэдээж арчилгаа хийлгүй яахав. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд урд нь Chanel,  Dior гээд манай улсад албан ёсоор орж ирсэн брэндүүдээр үйлчлүүлдэг байсан ч саяхнаас Италийн номер нэг WYCON брэндийг сонгон хэрэглэж эхэлж байгаадаа сэтгэл хангалуун байгаа шүү. Хамгийн чухал нь WYCON албан ёсоор орж ирсэн гэдэгт байгаа юм. Учир нь сүүлийн үед трэнд болоод эхэлсэн будалтанд тохирсон сонголт ихтэй бүтээгдэхүүнтэй юм байна лээ.

Уруулын будгийн тогтоц яг 12 цагийн турш үйлчилгээгээ хадгалдаг нь нэг үгээр хэлбэл амласандаа хүрдэг брэнд гэсэн үг юм.

-Яагаад энэ брэндийг хэрэглэх болов?

-WYCON брэндийн гол давуу тал нь хүн бүрийн онцлогт тохируулсан сонголттой байдаг. Миний хувьд ачаалал ихтэй өдрүүдэд хэд хэдэн удаа нүүрээ будаж янзлах зав огт гардаггүй тиймээс тогтоц сайтай, өдрийн турш арьс өөгүй цэвэрхэн харагдах суурь будалтны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг. Уруулын будгийн тогтоц яг 12 цагийн турш үйлчилгээгээ хадгалдаг нь нэг үгээр хэлбэл амласандаа хүрдэг брэнд гэсэн үг юм.

-Цагаан хоолтон байх нь гоо сайханд тань бас нөлөөлдөг болов уу. Жирэмсэн байх үедээ мөн цагаан хоолоо хэрэглэж байв уу?

-Цагаан  хоолтон байх их сайхан мэдрэмжийг хүнд төрүүлдэг боловч Монгол орны нөхцөлд жилийн дөрвөн улиралд цагаан хоол идэх тийм тохиромжтой биш байдаг. Том охиноо олсноос хойш мах идэж эхэлсэн.

-Төрсний дараа болон  жирэмсний үедээ хэрхэн жингээ барьдаг вэ гэсэн асуултыг маш олон бүсгүйчүүд дайж байсан. Та энэ талаарх туршлагаа уншигч бүсгүйчүүдтэй хуваалцахгүй юу?

Хань минь түшигтэй намайг сэтгэл амар амьдрах олон нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг болоод л би гэж хүн хүссэн ажлаа амжуулж яваа байх гэж боддог юм.

-Бүсгүйчүүддээ туршлага хуваалцаж тэдэнд үлгэр дууриал болно гэдэг миний хувьд арай эрт байна. Хоёр бүү хэл таван хүүхэд төрүүлээд ч гоо сайхнаа алдаагүй ээжүүд олон байдаг. Миний хувьд хүүхэд тээж байгаа гэдэг утгаараа хоол хүнсний байдал дээр их анхаарч, улиралтай нь уяалдуулж хоол хүнсээ сонгон тохируулж зохих хэмжээнд хэрэглэж байсан нь хэт жин нэмэх мөн царай зүс гундахаас сэргийлсэн болов уу. Дээрээс нь мөн хэт хөдөлгөөн хорьдоггүй харин ч илүү хөдөлгөөнтэй байхыг хичээдэг байсан.

-Уучлаарай, нууц биш бол та гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу. Таны нөхөр хэр сайн аав бэ?

-Нууш шүү дээ /инээв/. Гэр бүлийн маань хүнийг Б.Түвшинбаяар гэдэг яг одоогоор миний мэдэх хамгийн үлгэр жишээ аав гэж түүнийгээ хэлж чадна. Охидынхоо хоол хүнс, хувцас гээд бүр дуртай хоолыг нь хүртэл надаас илүү сайн мэддэг юм. Хань минь түшигтэй намайг сэтгэл амар амьдрах олон нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг болоод л би гэж хүн хүссэн ажлаа амжуулж яваа байх гэж боддог юм.

-Гэрийн эзэгтэй, хоёр охины ээжийн шинээр хийх ажил, /уран бүтээл/ хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдэх вэ?

-Их уянгалаг хөгжимлөг болж байгаа гээд товчхон хариулъя дүгнэлтийг та бүхэн дараа нь өгөөрэй.

-Брэндийн нүүр царай байна гэдэг амаргүй. Та яагаад тус брэндтэй хамтран ажиллах болов?

-Би ер нь их сонин хүн өөрт таалагдсан зүйлдээ  сэтгэл зүрхээ зориулдаг. Таалагдахгүй бол хичнээн тансаг сайхан байгаад гар минь хөдөлдөггүй ээ.  WYCON брэндийн  бүтээгдэхүүнүүд чанартай амласан үр дүнгээ үзүүлж чаддагаас гадна хүн бүр худалдаж авч болох үнийн уян хатан бодлоготой  нь маш их таалагдсан. Эмэгтэй хүн бүр гоо сайхнаа тодотгож хүссэн будаг хэрэглэлээ хэрэглэх эрхтэй ч яг боломжийн аятайхан бүтээгдэхүүн хэрэглэе гэтэл үнэ нь хэтэрхий өндөр байдаг. Харин WYCON бусад брэндүүдээс нь чанарын хувьд огт ялгарах зүйлгүй атлаа үнийн уян хатан бодлоготой. Иймээс Монголд албан ёсоор орж ирж буй гоо брэндийн нүүр царай болох саналыг баяр хөөртэйгээр хүлээж авсан.   WYCON брэнд make-up тал руу илүү их чиглэсэн гэдэг урлагийн төрлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн брэнд юм байна лээ. Өнгөний хувьд хүссэн дүр төрхөө бүтээх боломжийг WYCON олгодог. Сонголт хийхэд дөхөм, сэтгэл ханамж өгч, хэрэгцээнд бүрэн нийцсэн брэнд  бол WYCON.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таньд улам их амжилт хүсье.