m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 07:41
121
Ангараг гаригийг энгийн нүдээр харж болох өдрүүд эхэлж байна

11 жилийн хугацаанд Ангараг гариг дэлхийд хамгийн их ойртож, энгийн нүдээр харах боломж хүмүүст олдож байна. Ер нь Ангараг гаригийг тусгай дурангаар ч олж харах хэцүү байдаг. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд энгийн нүдээр олж харах боломж гарч байгаа гэнэ. Дэлхийд хамгийн ойртох үе нь тавдугаар сарын 30-нд тохиож зай нь 75 сая километр болох ажээ.

Энэ үед харьцангуй бага чадлын дурангаар ч Ангарагийн гадаргыг нь харах боломжтой. Ингэж үзэгдэх болсон шалтгаан нь Ангараг гариг, Дэлхий, Нар гурав яг нэг шугаман дээр давхцаж байгаагаас болжээ.

Өмнө зүгт харвал сарнаас гадна Ангараг болон Санчир гаригууд тодоос тод гялалзахыг харна

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хүмүүс шөнө дундын үед (00-01 цагт) өмнө зүгт харвал сарнаас гадна Ангараг болон Санчир гаригууд тодоос тод гялалзахыг харах юм байна.

Ангарагын гол таних тэмдэг нь улаан туяа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ангараг сартай харьцуулахад ямар байрлалд харагдаж байсныг Sky and Telescope сэтгүүлийнхэн дүрсэлжээ.

Эх сурвалж: ikon.mn