m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 23:57
71
НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

 

- “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.