09:00 цагаас Олон улсын санхүүгийн нийгэмлэгийн Жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн салбар хуралдаан Блью скай цамхагийн crystal hall д эхлэнэ.
10:00 цагаас Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн газарт Хүүхдэд Ээлтэй Улаанбаатар хөтөлбөр танилцуулах, мөн энэ зун ажиллах зуслангуудын талаарх мэдээлэл хийнэ.
11:00 цагаас БСШУЯ дээр комик анимэйшний салбарт хүч сорьж буй залуу уран бүтээлч, үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт арга хэмжээ болно.
11:30 цагаас “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархлын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагааны талаар НЗДТГ-ын А зааланд хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагаас Хатан туул голын эргэн тойрон дахь хууль бус лицензийн асуудлыг Өргөдлийн байнгын хороо авч хэлэлцэнэ.
14:00 цагаас СУИС-ийн байранд БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Бүтээлч оюутан" төслийн шаларуулалтад тэнцсэн оюутнуудад 1500 долларын тэтгэлэг гардуулна.
14:00 цагаас ГХЯ-ны "Мэдээллийн цаг" хуралтай. Энэ удаагийн хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцоно.
15:00 цагаас шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг гардуулна.