m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 00:13
113
Р.Ононг хууль бусаар хөрөнгөжсөн гэж АТГ шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн  яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ. Түүнийг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Р.Ононг дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар яллагдагчаар татжээ. 

Р.Ононг эд хөрөнгө, орлогоо нууж, хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзжээ.

Хэрвээ түүнийг буруутайд тооцвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.