m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 01:09
95
Австрийн шинэ Ерөнхийлөгч тодорлоо

Австрийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны албан ёсны дүн мэдээ тодорхой болжээ. Маш бага хувийн саналын зөрүүгээр “ногоонтнуудын” намын экс-лидер Александр Ван дер Беллен ялсан байна.

Тэрбээр нийт сонгогчдын 50,35 хувийн санал авч, түүний өрсөлдөгч Австрийн Эрх чөлөө намаас нэр дэвшигч Норберт Хофер 49,64 хувийн санал авсан аж. Өөрөөр хэлбэл, хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү нэг хувиас ч бага бөгөөд энэ нь ердөө 31 мянган саналын зөрүү юм байна.

Австрийн шинэ Ерөнхийлөгч “цагаачдын удмынх” аж

Австрийн шинэ Ерөнхийлөгч “цагаачдын удмынх” гэж өөрийгөө нэрлэдэг бөгөөд түүний эцэг Александр Александрович /Ван дер/ Беллен Оросын Псковын уугуул иргэн байжээ. Тэдний гэр бүл XX зууны эхээр Эстониор дамжин Оросоос дүрвэж, эхлээд Германд, дараа нь Австрид суурьшсан аж.