m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 01:36
115
Талийгаачийг хүүхдүүд нь бүлэглэн хөнөөжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагын шалгалтын үр дүнд талийгаач Чингэлтэй дүүргийн  иргэн 53 настай Б болохыг тогтоосон. Тэгвэл талийгаачийг түүний хүүхдүүд нь бүлэглэн  хөнөөсөн гэж эх сурвалж мэдээллэв. Уг хэрэгт холбогдуулан түүний хүүхэд Н, Б нарыг шалгаж байна.

Талийгаачийн хүүхдүүд Н, Б нарыг хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Талийгаач амь насаа алдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн байхад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэл сурал болохгүй байсан хэргийн сэжүүр болсон гэнэ. Сэжигтнүүдийн өгсөн мэдүүлгээр ар гэрийн таарамжгүй харилцааны улмаас хөнөөсөн гэх мэдүүлгийг өгчээ.