m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 04:18
79
Дотоодын сэтгүүлчдийг мэргэжлийн холбоодоор дамжуулж бүртгэнэ

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг ээлжит хурлаа хийж, “Хэвлэлийн төв”-ийн түрээсийн гэрээг эцэслэн батлах, дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн бүртгэл, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.

АСЕМ-ын дээд түвшний хурлыг сурвалжлах гадаад, дотоодын 1000 гаруй сэтгүүлчид зориулж Шангри-Лад байгуулах “Хэвлэлийн төв”-ийн тохижилтын ажлыг “Event and Convention Service” ХХК гүйцэтгэх бөгөөд тохижилтын ажил зургаадугаар сарын 10-наас эхлэхээр гэрээг эцэслэлээ.  

Гадаад, дотоодын сэтгүүлчдийн  бүртгэл тавдугаар сарын 25-нд албан ёсоор эхэлнэ

Гадаад, дотоодын сэтгүүлчдийн  бүртгэл тавдугаар сарын 25-нд албан ёсоор эхэлж, гадаадаас ирэх 800 гаруй сэтгүүлчийг онлайнаар, харин дотоодын сэтгүүлчдийг хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсны дагуу мэргэжлийн холбоодоор нь дамжуулан бүртгэх юм. Бүртгэл зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.   

Гадаадаас ирэх 800 гаруй сэтгүүлчийг онлайнаар, харин дотоодын сэтгүүлчдийг холбоодоор нь дамжуулан бүртгэнэ