m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 04:46
84
Гал гарсан өрхийн эмнэлгийг засварлана

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны өрхийн эмнэлгийн байранд гал гарч эмчилгээ, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байсан тул тус өрхийн эмнэлгийн барилгыг засварлахад шаардагдах хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.  Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/401 дугаар захирамж гаргаж, засвар хийхэд шаардлагатай 76 468 057 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах үүргийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо. 

Өрхийн эмнэлгийн барилгыг засварлахад шаардагдах хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ