m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 06:05
68
Нэр дэвшигчдийг тойрсон сонин хачин

НИТХ-д Ардчилсан намаас 45 нэр дэвшигч өрсөлдөнө. Тэдний талаар сонирхолтой мэдээлэл гаргасан байна. АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн дундаж нас 45 байна. Тэд 45-уулаа нийлээд улсад 228 жил ажилласан аж. Үүнээс дундажлаад үзэхээр хамгийн багадаа таван жил төрийн албанд зүтгэсэн хүмүүс байгаа юм. Тэд хийж бүтээх насандаа яваа залуус бөгөөд 104 хүүхдийн аав, ээж нар юм. Түүнээс гадна тэдний дунд Бат хэмээх нэр орсон зургаан хүн бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэд Э.Бат-Үүл даргатай баг болон хамтарч ажилласан бөгөөд хийж бүтээсэн ажлаараа статистик мэдээлэл гаргасан байх юм.

Тэд хийж бүтээх насандаа яваа залуус бөгөөд 104 хүүхдийн аав, ээж нар юм.

Шинээр тавьсан замаа гишүүддээ хуваахаар нэг хүн дунджаар 10 км зам тавьсан гэх судалгаа гарчээ. Өнгөрсөн дөрвөн жилд нийт 96 цэцэрлэг барьсан бөгөөд хувааж үзэхээр нэг хүн  гурван цэцэрлэг барьсан тооцоо байгаа аж. +5 хөтөлбөр боловсруулан гар нийлэн ажиллахдаа "Улаанбаатараа улам хөгжүүлье" уриатай энэ сонгуульд өрсөлдөхөөр болжээ.