NBA-ийн Дорнод бүсийн аваргын төлөө Кливленд, Торонто багууд өрсөлдөж байгаа. Өнөөдөр цувралын дөрөв дэх тоглолт болж талбайн эзэн Торонточууд Кливлендийг 105:99-ийн харьцаатай буулган авлаа. Торонтогийн залуус сүүлийн хоёр тоглолтонд ялалт байгуулснаар цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүллээ.
Өнөөдрийн тоглолтонд К.Ловри 35 оноо авч багаа ялалтанд хөтөллөө. Түүний багийн анд Де.Дерозан 32 оноо авсан байна. Цувралын тав дахь тоглолт нөгөөдөр өглөө Кливлендийн талбайд болно.