m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 07:00
132
"Галт чулууны нууц" хөгжимт жүжиг тоглоно

Улаанбаатар хотын Хүүхдийн театр хүүхэд багачууддаа зориулан "Галт чулууны нууц" хөгжимт жүжгээ тоглох гэж байна. Багачуудын хайртай баатар Ногун ер бусын ид шидтэй галт чулууг хайрлаж хамгаалах үүрэгтэй ч муу санаатан савдагт чулуугаа алдсанаар жүжиг эхэлдэг. Ногун найз Инжир болон Бөөдий, Өдийхөн, Маази зэрэг ойн амьтдын хамтаар галт чулууг буцаан олж авч, хамгаалахаар тэмцэх юм.

Хүүхдийн театр хүүхэд багачууддаа зориулан "Галт чулууны нууц" хөгжимт жүжиг тоглоно

Хүүхдүүд зурагтаар харж, номноос уншиж байсан баатруудтайгаа уулзаж, хамтдаа дуулж бүжиглэх ховорхон боломж тохиож байна.Жүжгийн зохиолч найруулагчаар “Гэгээн муза” наадмын “Хүүхдийн жүжгийн шилдэг найруулагч” МУСТА Б.Хишигзаяа, тайзны зураачаар Б.Лхагвадорж зэрэг шилдэг уран бүтээлчид ажиллаж байна. Жүжгийг тавдугаар сарын 29-ний ням гаригт 12:00, 15:00 цагт, зургаадугаар сарын 1-ний 12:00, 15:00 цагт УБ паласын концертын их танхимд тоглоно.