m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 08:43
158
Явган хүний гарц, гүүртэй боллоо

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жил ой энэ онд тохиож байгаа. Мөн замын цагдаагийн алба үүссэний 80 жилийн ойг угтсан "Бүтээлч-95" аяны хүрээнд Булган аймгийн цагдаагийн газраас хэд, хэдэн бүтээлч ажлыг зохион байгуулж байна.

Сумын хоёрдугаар баг дээд дөрвөн замын уулзварт гэрлэн дохио тавьж байгаатай уялдуулан шинээр явган хүний гарц, явган хүний гүүрийг Булган сум, Хот тохижилт үйлчилгээний анги, Булган АЗЗА-н ТӨХК-тай хамтран хийж гүйцэтгэсэн байна.