m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 23:59
67
Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас Улаанбаатар хотын гаалийн хурлын танхимд "Гүний гааль-мэргэжлийн хяналт" сэдэвт хэлэлцүүлэг болно. 

09:30 цагаас Бишрэлт ХХК-ийн сургалтын танхимд Барилга угсралтын үед гардаг үйлдвэрлэлийн осол, түүний хор уршиг, ХАБАЭ-ийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар "Эрсдэлгүй ажлын байр-Осолгүй хамт" олон сэдэвт сургалт болно.

10:30 цагаас Замын-Үүдэд Спортын цогцолбор, Нэгдсэн эмнэлэг барих тендерийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэрхэн будлиантуулсан болон тус барилгууд одоо болтол баригдаагүй байгаа талаар сэтгүүлч Л.Пүрэвням мэдээлэл хийнэ. 

11:00 цагаас Монголын социал демократ намаас нийслэлийн Сонгуулийн хорооны хууль зөрчсөн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

11:30 цагаас ИЗНН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Баттулга нийслэлийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж ХЭҮК-д гомдол гаргах, улс төрийн өлсгөлөн зарлах талаараа мэдээлэл хийнэ. 

11:00  цагаас Мишээл экспо төв дэх "Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. 

12:00 цагаас УДЭТ дээр оны шилдэг уран бүтээл шалгаруулах "Мөнгөн мод-2015" ёслолын арга хэмжээ болно.

12:00 цагаас  Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагаас Үндэсний оношилгоо эмчилгээний төв" байгуулах ажлын шав тавих ёслол болно.

12.30 цагаас Монголньюс мэдээллийн төвд “Хүүхдийг бүүвэйн дуугаар өсгөж, эхийн сүүгээр хооллоцгооё” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

15:00  цагаас  Жанжин клубт Хөдөлмөрч гэр бүлийн өдөрлөг болно.