m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 00:43
175
Азийн залуучуудын аваргад 14 бөх зодоглоно

2016 оны Азийн залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIII, сонгомол барилдааны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд Филиппин улсын Манила хотод эхэлнэ. Тус тэмцээнд манай улсын 14 тамирчин оролцохоор болжээ.

Өнгөрөгч жил Мьянмар улсын Моутама хотод болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс манай бөхчүүд нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн сүүлд эрэгтэй бөхчүүдээс Д.Цогтбаатар 2007 онд, эмэгтэй бөхчүүдээс А.Батцэцэг 2014 онд алтан медаль хүртээд байна.