m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 01:59
159
Ослын улмаас бага насны хүүхдүүд гэмтжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 319 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  243  дуудлага бүртгэгдсэн байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав. 

Сүхбаатар дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө “Blue sky” зочид буудлын хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 52 настай эмэгтэй  Б-г мөргөж гэмтээжээ. Мөн тус дүүргийн нутаг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун уулзварт T.Prius маркийн авто машины жолооч T.Vitz, Landcruiser-200 маркийн автомашинуудтай мөргөлдөж бага насны хүүхдүүдийг гэмтээжээ.