m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 04:15
269
3752 гэрэлтүүлэг шинээр тавина

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хороололд нийт хоёр тэрбум төсөвт өртөг бүхий 1130 гэрэлтүүлгийг шинээр тавина.

Хоёр тэрбум төсөвт өртөг бүхий 1130 гэрэлтүүлгийг шинээр тавина

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 4.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2622 гэрэлтүүлгийг шинээр хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.