m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 04:30
192
Д.Батбаяр: Оффшор данс надад хамааралгүй болохыг тогтоосон

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын зарласан оффшор данстнуудын дунд Монголын 49 иргэний нэр дурдагдсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын нэр холбогдоод байсан. Д.Батбаяр тухайн үед нэр дурдагдсан оффшор компани өөрт нь хамаагүй хэмээн мэдэгдэж, хуулийн байгууллагад хандаад байсан юм. Тэгвэл АТГ болон цагдаагийн байгууллага Кёкүшюзан Д.Батбаяртай нэр холбогдсон оффшор компанийг шалгаж, хариуг өгчээ. Хуулийн байгууллагын албан ёсны хариуны талаар тэрбээр мэдээлэл хийлээ.

АТГ болон цагдаагийн байгууллага Кёкүшюзан Д.Батбаяртай нэр холбогдсон оффшор компанийг шалгаж, хариуг өгчээ.

Д.Батбаяр хэлэхдээ "Арлын Япон оронд надад дөрөв, таван данс бий. Гэхдээ энэ данс бол 20 орчим жилийн өмнө барилдаж байхдаа нээсэн данс. Энэ данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй. Уг асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагуудад хандаж шалгуулсан. АТГ-аас зохих шалгалтыг хийж надад хамааралгүй гэдгийг тогтоосон. Мөн Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгуулсан. Цагдаагаас ирсэн бичигт оффшор компаниудыг надад хамааралгүй болохыг олж тогтоосон байна" гэлээ. 

Д.Батбаяр УИХ-д АН-аас нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ.

Хэвлэлийн хурлын үеэр Д.Батбаяр УИХ-д сонгуульд АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлээд буйгаа сэтгүүлчдэд дуулалаа. АН-ын ҮЗХ энэ сарын 27-нд хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна. 2008 оны сонгуульд тэрээр АН-аас нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдож байсан билээ.