m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 05:02
163
Оклахомочууд цувралын харьцааг 3-1 болголоо

NBA-гийн Өрнөд бүсийн аваргын төлөөх дөрөв дэх тоглолт Оклахомагийн талбайд боллоо. Өнгөрөгч жилийн аварга "Голден Стэйт Уорриорс"-ыг талбайдаа хүлээн авсан Оклахомачууд 118-94-өөр ялалт байгуулж цувралын харьцааг 3-1-ээр тэргүүлж эхэллээ. 

Талбайн эзэд тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч дөрвөн үеийн турш оноогоор илүүрхэж тоглолоо. Тус тоглолтод Р.Уэстбрук 36 оноо авч багаа тэргүүлжээ.  К.Дюрант 26  А.Роберсон 15 оноо авч цувралын гурав дахь ялалтаа байгуулав. Дараагийн тоглолт нөгөөдөр өглөө "Голден Стэйт"-ийн талбайд болно.