m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 05:19
108
ИЗНН-ын гурван гишүүн АН-д элслээ

АН болон ИЗНН-ын хамтран ажиллах гэрээний дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх ИЗНН-ын гурван гишүүн АН-д элсэн, гишүүний батлахаа гардан авлаа. Батлах гардуулах үеэр АН-ын дарга УИХ-ын дарга З.Энхболд, “АН-тай хамтран ажиллах намуудын гишүүд өнөөдөр АН-д элсэж батлахаа гардаж байна. ИЗНН, МҮАН-ынхан батлахаа авахаас МҮАН-аас АН-д элсэж байгаа хоёр гишүүн орон нутгийнхаа намын үйл ажиллагаанд оролцож байгаа учир ирж чадсангүй” гэв.

ИЗНН-аас АН-д элсэж байгаа УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Нэг ижил үзэл баримтлалтай намууд нэгдэж нийлж, нэг зүйлийн төлөө зүтгэж байгаад баяртай байна. АН-д элсэж байгаа энэ цаг үед би АН-ын дарга З.Энхболдод нэг зүйл гардуулъя. Энэ бол 25 жилийн өмнө МоАН-ын мөрийн хөтөлбөр юм. Үүнийг би бичиж байлаа. Эх хувь нь АН-ын архивт байдаг байх” гэлээ. Ийнхүү ИЗНН-аас С.Дэмбэрэл, Ч.Базар, Р.Булгамаа нар АН-д намд элсэж, АН-ын нэрийн өмнөөс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр боллоо.