m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 07:10
114
"Хөдөөгийн хүчтэн-2016" барилдаанд Орхон аймгийн хүчтэнүүд тэргүүлэв

МҮБХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг "Хөдөөгийн хүчтэн-2016" барилдаан боллоо. Таван бүсээс нэг, хоёроор шалгарсан 10 багийн бөхчүүд уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн хоёр өдөр барилдав.

Барилдаанд  Орхон аймгийн хүчтэнүүд 27 оноотойгоор тэргүүлж, Булган аймгийн хүчтэнүүд 24 оноотойгоор удаалж, Өвөрхангай аймгийн хүчтэнүүд 18 оноотойгоор гутгаар байрт шалгарчээ. Харин хувийн дүнгээр Орхон аймгийн бөх, аймгийн заан Б.Гантөмөр 43 даваагаар тэргүүн байр, Орхон аймгийн бөх, аймгийн нэмэх начин Д.Хишигдаваа 42 даваагаар дэд байр, Булган аймгийн бөх, аймгийн заан Н.Мөнх-Ирээдүй 41 даваагаар гуравдугаар байр эзэлжээ.