m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.07 06:24
128
С.Ононбаяр: Сонгуулийн хувьсгалаас хөгжлийн хувьсгал хийх чухал цаг үе ирээд байна

 

НИТХ-д нэр дэвшигчид өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авсан билээ. Энэ үеэр тэднээс цөөн асуултад хариулт авсан юм.

МАХН-МҮАН-аас нэр дэвшигч С.Ононбаяр

-Юуны өмнө нэр дэвших эрхээ авсанд баяр хүргэе. Өнөөдөр танай эвслээс хичнээн нэр дэвшигч үнэмлэхээ гардав?

- За баярлалаа. Миний хувьд МАХН-МҮАН Шударга Ёс эвслийн бүлгийн даргаар дөрвөн жил ажиллалаа. Өнөөдөр манайх 2016 оны сонгуулийн 45 тойрогт 45 нэр дэвшигчээ илгээлээ. Бусад намуудыг бодвол манай намд хал үзэж, хат суусан 65 настай нэр дэвшигчээс эхлээд 30 настай өндөр боловсролтой залуучууд байна. Шинэчлэлийн салхийг эхлүүлье гэдэг үүднээс дандаа шинэ залуучуудаа нэр дэвшүүлж байгаа. Нийгмээ өөрчлөх цаг хэдийн болсон.

Шинэчлэлийн салхийг эхлүүлье гэдэг үүднээс дандаа шинэ залуучуудаа нэр дэвшүүлж байна

2016 оны сонгууль монголын ард түмний хувьд шинэ сонголт хийх сонгуулийн хувьсгалаас хөгжлийн хувьсгал хийх чухал цаг үе.

-Та аль тойрогт нэр дэвшиж байгаа вэ. Танай тойргийн онцлог юу вэ?

-Би наймдугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Тойргийн хувьд их онцгой тойрог л доо. Дандаа сэхээтнүүд амьдардаг, байшин хороолол ихтэй. Үүнийг дагаад баар цэнгээний газар, үйлчилгээний газар их гээд олон асуудал бий. Энэ бүхнийг шийдвэрлэх гарцыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.