m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 02:22
153
Хачигт халдвараас сэргийлье

Монгол улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал юм. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Манай улсад хачигт энцефалит вирус , боррели, рикетсээр халдварлагдсан гурван төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг.

Гурван төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал зугаалга, зуслан болон хөдөөд орон нутагт зорчих  хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжүүлж байна.