m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 08:11
54
УИХ-ын дарга З.Энхболд багш нартай уулзалт хийв

16fc53a27982d0701c25954284850c3f.jpg

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч  З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн нар өнөөдөр /2016.06.21/ Баянгол дүүргийн сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт хийв.

                                            С.Одонтуяа: УИХ боловсролын чиглэлээр чухал хуулиудыг баталж чадсан

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, энэ удаагийн УИХ-аар төрөөс боловсролын талаар баримтлах бодлого болон Боловсролын тухай хуулиудыг баталсан нь боловсролын салбарт хийсэн чухал ажлуудын нэг байв. Ирэх дөрвөн жилийн хувьд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хүүхэд залуучуудын боловсрол, төлөвшилийн чиглэлээр бид олон ажлуудыг хийхээр тусгасан байгаа гэлээ.

                                                             Амаргүй 4 жилд амжуулсан ажлуудаа танилцуулав

УИХ-ын дарга Баянгол дүүргийн багш нартай хийх уулзалтын эхэнд өнгөрсөн 4 жилд хийсэн ажил болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Ардчилсан нам өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлж, суурийг нь тавилаа. 2012-2016 онд бид юу хийж чадав? Бид энэ хугацаанд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг иргэдэд олгож,  малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн зээлийг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлсэн. Мөн 82 мянган өрх орон сууцанд орсон байна. Мөн өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 2720 км зам тавьсан. Энэ ондоо 1284 км замыг нэмж тавьснаар энэ 4 жилийн хугацаанд 4000 гаруй км замыг ашиглалтад оруулж байна. Гэтэл 1921-2012 он хүртэлх 91 жилд нийт 2964 км зам тавьж байжээ. Үүнээс гадна Ардчилсан намын хийсэн, бүтээсэн бүхэн тоо, статистикаар харагдаж байгааг танилцуулав. Мөн 573 мянган хүн ажилласан жилээ нэмэгдүүлж, нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мВт-ээр нэмэгдүүлснээр 163,000 айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдсэн байна.

                З.Энхболд: Улаанбаатар хотод 24 уулзварыг шинэчилснээр иргэд шатахуунаас жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэж байна

Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод 24 уулзварыг шинэчлэн барьсан, ингэснээр иргэд зөвхөн шатахуунаас жил бүр 25.3 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм. Мөн УИХ-ын дарга хэлэхдээ, хэдийгээр энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан жилүүд байсан ч 127 цэцэрлэг, 79 сургууль, 33 спорт заал ашиглалтад оруулсныг дурдав. Мөн тус хугацаанд орон нутагт эрх мэдлийг олгосны зэрэгцээ 2012 онтой харьцуулахад орон нутгийн төсөв 2.5 дахин нэмэгдсэний зэрэгцээ ахмад настнуудыг дэмжин тэтгэврийг 2013, 2015, 2016 онд нэрлэсэн үнээр нэмж чаджээ.

                            “Сайн оюутан” хөтөлбөр эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааллыг хөнгөвчилнө

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд үргэлжлүүлэн “Сайн оюутан” хөтөлбөрийг онцлон танилцуулав. Тэрээр хэлэхдээ, өнөөдөр зарим эцэг эхчүүд, эмээ өвөө нар цалин болон тэтгэврээрээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Тэд өндөр хүүтэй зээл авч буй энэ асуудлыг өөрчилж оюутнуудад зориулан сургалтын төлбөрийн зээл олгох “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт оюутнууд хамрагдсанаар сургалтын төлбөрийн зээлийг 10 жил хүртэлх хугацаатай авах боломжтой болно. Мөн эцэг эхчүүд, эмээ өвөө нар нь сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэйгээр оюутны зээлд шилжүүлж болно гэв.

Монгол хүүхдийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ЕБС-ийн сурагчид STEAM-ийн дагуу ямар ч тохиолдолд математик, шинжлэх ухаан, инженер технологи, урлагийн чиглэлийн боловсролыг бүгд эзэмшиж байна. Энэ нь тэднийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. Гэтэл манай ЕБС-ын сурагчид дээрх чиглэлд анхаарахгүй бол олон улсад өрсөлдөх чадваргүй болно. Иймээс бид Боловсролын салбарын шинэчлэлийн хувьд, “Зөв Монгол хүүхэд”, “Цөм” хөтөлбөр “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ STEAM–Science, Technology, Engineering, Arts and Mathematics лабораторийг нэвтрүүлнэ. Мөн Япон Улсад 1000 инженер бэлтгэх ажлыг хийнэ. Дэлхийн шилдэг 100 сургуульд суралцуулах ажил үргэлжилнэ. Хэрвээ ийм хөтөлбөрт тэнцсэн бол мөнгийг нь улсаас төлж байгаа. Монгол залуусынхаа сэтгэлгээг хөгжүүлсэн, барууны орнуудын хүүхдүүдийн сурч мэдэж байгаа мэдлэг боловсролыг олгох асуудал дээр улсаас  хөрөнгө мөнгө  харамгүй зарцуулна гэв. Ер нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн эцсийн зорилго нь хөгжлийн зүтгэх хүч болсон баялаг бүтээгчдээ дэмжиж, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал юм. Хөдөлмөрийн хүндэт медаль болон Алтангадас нь Монгол хүний үнэ цэн биш. Монгол хүний орлого чухал гэлээ. Уулзалтын төгсгөлд багш нар боловсролын чиглэлээр асуулт асууж, хариулт авлаа хэмээн Ардчилсан намын сонгуулийн штабаас мэдээлэв. 

Ардчилсан намын сонгуулийн төв штаб