m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 05:57
107
“Газар доорх үйлчилгээ”-ний зориулалтаар газар эзэмшүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/501 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамжинд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”-т 1.7 га газрыг “Газар доорх үйлчилгээ”-ний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгов.

1.7 га газрыг “Газар доорх үйлчилгээ”-ний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгож, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгаврыг өгч, зураг төслийг баталж, “Газар доорх үйлчилгээ”-ний бүтээн байгуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, тус байршилд үйл ажиллагаа эрхлэх худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, хэв журмыг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.