m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 06:36
65
"Звери" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

Оросын алдарт "Звери" хамтлаг Монголд тоглолтоо хийхээр болжээ. SHAMK entertainment болон  "Аист" телевизийн хамтран зохион байгуулж буй тус тоглолтын хугацааг одоогоор нууцалж байгаа талаар тоглолтын зохион байгуулагчид мэдээллээ.

Энэхүү тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийж байгаагаараа онцлогтой.

ОХУ-ын алдарт Звери хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулжээ

 Бидний "До скорой встречи", "Я с тобой" зэрэг дуунуудаар нь илүү их мэддэг ОХУ-ын алдарт Звери хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулжээ. Хамтлагийн гишүүдийг интернетээр зар тавин цуглуулсан байна. Өдгөө хамтлаг Роман Билык-гоцлол дуучин, Михайл Краев-бөмбөрчин, Вячеслав Зарубов-хөгжимчин, Алексей Любчик- бас гитарчин, Максим Леонов-гитарчин гэсэн таван гишүүнтэй юм.

Тоглолтын хугацааг одоогоор нууцалж байгаа