m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 06:42
145
Сайд болон түүний хоёр хүүд авлигын хэргээр шүүхээс ял оноожээ

Египетийн нийслэл Каир хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Мэдээллийн сайд асан Сафват Эл-Шариф болон түүний хоёр хүүд 5-10 жилийн хугацаатай хорих ял оноожээ.

Эл-Шариф болон түүний хүү Ихаб нарт таван жилийн хорих ял оноосон бол Эл-Шарифын хоёр дахь хүү Ашрафт 10 жилийн хорих ял оноож 209 сая египет паунд буюу 24 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Эл-Шарифыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үлэмж хэмжээний мөнгө, үл хөдлөх хөрөнгө хууль бусаар олж авсан хэмээн шүүхээс буруутгажээ. Эл-Шариф Мэдээллийн сайдын албан тушаалаас гадна парламентын доод танхимын даргын албан тушаалыг хашиж байсан. Тэрээр Ерөнхийлөгч Хосни Мубаракийн ойрын хамсаатан байсан аж.