m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 07:41
117
Жил бүр цусаа хандивладаг доноруудаа урамшууллаа

Монгол улс “Дэлхийн донорын өдөр”-ыг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил уг өдрийг “Цус бол амьдралын амин холбоо” уриан дор тэмдэглэн, өнгөрүүллээ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас жил бүр цусаа бэлэглэдэг таван донорт хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар урамшуулсан байна. 

Онцгой байдлын дэд хурандаа Н.Чанцал, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад Р.Батсайхан, техник тоног төхөөрөмж хариуцсан инженер, онцгой байдлын ахмад М.Мөнхбат, ГТУ 32 дугаар ангийн салаан захирагч, онцгой байдлын ахмад Б.Мягмаржав, ЭХАС-ын жолооч, холбоочин, онцгой байдлын ахлах ахлагч Э.Болдбаатар нарт хүндэтгэл үзүүлэв.