m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 08:03
157
Галаас таван хүүхдийн амь насыг аварчээ

Баянзүрх дүүргийн иргэн Г.Түвшинжаргал галын аюулаас бага насны таван хүүхдийг аварчээ. н.Өлзийжаргалын гэрээс утаа гарч, гал гарч байгаатай таарч гэрт орж галыг унтраасан байна. Гэрт харгалзах том хүн байхгүй байсан бөгөөд гэрийн эзэд таван хүүхдээ орхиод ажилдаа явсан байжээ.

Хүүхдүүд  цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурганы хамт шатаж гал гарч эхэлсэн байна. Энэ үед Г.Түвшинжаргал хүүхдүүдийн амийг аварч гэрийг  бүрэн шатахаас өмнө сэргийлж галыг унтраажээ.