m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 08:40
93
Үндэсний зөвлөлийн гишүүд АСЕМ-ын бэлтгэлтэй танилцана

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 31 дүгээр хуралдаан зургаадугаар сарын 22-нд болж, бэлтгэл ажлын явцтай танилцах хуваарь, хэвлэлийн төвийн тохижилтын явц зэрэг асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг бэлтгэл ажлын биелэлт, явцыг шалгах хуваарийг танилцуулж, батлууллаа. Ингэснээр үндэсний зөвлөлийн гишүүд ирэх долоо хоногт “Чингисийн хүрээ” цогцолбор, “АСЕМ Вилла” хотхон, “Шангри-Ла” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, шуурхай удирдлагын төв зэрэг газруудад ажиллахаар болов.

“Чингисийн хүрээ” цогцолбор, “АСЕМ Вилла” хотхон, “Шангри-Ла” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, шуурхай удирдлагын төв зэрэг газруудтай танилцана

Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Шангри-Ла” зочид буудлын  B1 давхарт “Хэвлэлийн төв” байгуулахаар дотоодын найман компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Одоогоор ажлын зургийн дагуу дотоод сүлжээ, цахилгаан монтаж зэрэг тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд засвар, суурилуулалтын  ажлыг долоодугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.