m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.22 23:55
64
Өнөөдөр болох үйл явдлууд

09:45 цагаас Тахарын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан практик сургуулилт зохион байгуулна. Туушин зочид буудлын зүүн талд хуучнаар Архивын ерөнхий газарт болно.

10:00 цагаас Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн 2016 оны анхдугаар хуралдаан "Шангри-Ла" зочид буудлын "Москва" танхимд эхэлнэ.

11:00 цагаас МҮОХ-ны гадна талбай дээр “Бөртэ Чоно” хөшөөний нээлт болно. Мөн Спорт анагаах ухааны эрдэм шинжилгээний хурал болно.

11:00 цагаас Ази, далайн 27 орны эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, холбоодын удирдлагуудын бага хурал, эмч нарын семинар энэ сарын 23-25-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11:00 цагаас хэвлэлийн хүрээлэнд 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн мэдээллийн урьдчилсан дүнг танилцуулна.

11:30 цагаас  МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагаас Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд 2016 оны эхний хагас жилийн гэмт хэргийн нөхцөл байдал болон автомашин бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлсэн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалттай холбоотой асуудлаар тус дүүргийн ИЗНН-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагаас З.Баянсэлэнгийн Сонгуулийн штабаас нэр дэвшигчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ.