m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 00:31
110
Энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар шагнажээ

БНӨСУ-д UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй V ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүн НҮБ-ын медалиар шагнууллаа. Мөн V ээлжийн мотобуудлагын батальоныг болон ахмад Ч.Эрдэнбулган, Ц.Даваадорж тэргүүтэй 30 ЦАХ-ыг тус тус UNMISS ажиллагааны Хүчний командлагчийн зүгээс талархлын бичгээр шагнаж, цаашдын энхийг сахиулах үйлсэд нь амжилт хүслээ.


Энгэрээ мялаасан энхийг сахиулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн хүндэт зочид болоод бие бүрэлдэхүүнд зориулж, үлээвэр хөгжмийн тоглолт, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт зэргийг бэлтгэн сонирхуулсан байна. Мотобуудлагын батальоны рот, салааны хүч Парианг, Жамжанг болон Бентью хотын Тэргүүний ажиллагааны баазад байрлан тус тус үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээр баазуудад НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа болжээ.