m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 00:58
264
"Exhibition of Young Mongolian Artists 2016” үзэсгэлэн болно

Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, Монголын Уран Зургийн Галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн үзэсгэлэнд 100 гаруй уран бүтээлчид уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн таван төрлөөр өрсөлдөн гран при, тэргүүн, тусгай байруудад нийт 10 уран бүтээлч, тус үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг солонгос улсын зураач Кимчи Жунг агсны нэрэмжит шагналаар нэг уран бүтээлч шалгарах юм.

Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн болно

Үзэсгэлэнгийн 200 гаруй бүтээл энэ сарын 30-ныг дуустал олны хүртээл болно. Харин шалгарсан уран бүтээлчдэд маргааш шагналыг нь гардуулаж аж.