m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 05:26
83
Швейцарь улсын иргэн сураггүй алга болжээ

Швейцарь улсын иргэн Бруно Дубач завьтай аялалд гараад сураггүй алга болжээ. Тэрээр Завхан аймгийн Идэр голоор аялалд гарч хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэдэг газар Сэлэнгэ мөрөнд аялаж байснаас хойш сураггүй болсон гэнэ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Дэлгэрмөрөн голын “Хилэнт”-ийн гүүрнээс  завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.