m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 05:29
96
Малын бэлчээрт үл мэдэгдэх хар өтнүүд гарч иржээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт үл мэдэгдэх хар өт их хэмжээгээр гарч ирсэн талаар нутгийн иргэд аймгийн ХХАА-н газарт мэдэгджээ. Улмаар уг өтнөөс дээж авч тус газрын лабораторид хүргүүлсэн уг дээжийг Улсын ургамал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид нэн даруй шинжлүүлэхээр нийслэл рүү явуулжээ.

Үл мэдэгдэх хар өт их хэмжээгээр гарч ирсэн

Энэ жилийн хувьд тус аймагт бороо хур элбэгтэй зуншлага сайн байгаа боловч малын бэлчээрт ийнхүү хар өтнүүд гарч ирсэн нь малчдад таагүй байдал үүсгэж байна хэмээн албаныхан мэдээлжээ. Эдгээр үл мэдэгдэх өтнүүд нь Эрдэнэдалай сумын Ухаа худаг, Тойрмын ус, Хаяа сүүл, Хонгор цагаан дух зэрэг нутгийн ихэнх хэсэгт үүрлээд байгаа аж.