m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 06:35
67
Цаг бусаар хоёр хүн нас баржээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хоёр иргэн нас барсан хэрэг гарчээ. “МТ” шатахуун түгээх станцын хажуугийн үерийн ус зайлуулагч хоолойд хүн унасан гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж, үерийн ус зайлуулах хоолойд унаж нас барсан иргэн Э, Н нарын цогцсыг гаргажээ. Цогцсыг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.