m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 07:38
138
Хорих ангиудад шалгалт хийлээ

Төв аймгийн Прокурорын газраас ШШГЕГ-ын харъяа Хорих 403, 417, 415 дугаар ангиудад ял эдэлж байгаа "Ялтны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн нөхцөл нь хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журамд нийцэж байгаа эсэх”-ийг аймгийн Мэргэжлийн хяналтын  байгууллагатай хамтарсан шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар ялтны хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгаалалтай холбоотой хууль зөрчсөн дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Хорих ангиуд үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажиллаж буй ялтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг хариуцсан орон тооны ажилтан ажиллуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөө, санхүүжилтийг баталж мөрдөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.