m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 08:40
76
Кайли Женнер шинэ уруулын будгаа худалдаанд гаргажээ

Ким Кардашианы бага дүү Кайли Женнер шинэ уруулын будгаа худалдаанд гаргасан талаар мэдээллээ. Тэрбээр хөх болон цэнхэр өнгийн хоёр голлох өнгийн уруулын будгийг өөрийн брэндийн дэлгүүртээ байршуулжээ. Эдгээр бүтээгдэхүүний нэр “Skylie and Freedom ” бөгөөд үнэ нь 29 ам.доллар аж.

Тэрбээр шинэ бүтээгдэхүүнээ өөрөө сурталчилж, хөх болон цэнхэр өнгөөр уруулаа будсан зургаа инстаграмдаа байршуулж, “Бусдаас ялгарахыг хүсч байгаа бол энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэ” гэж бичжээ.

“Skylie and Freedom ” бөгөөд үнэ нь 29 ам.доллар аж

Өнгөрсөн амралтын өдөр Кайли Женнер хар өнгийн уруулын будгаа худалдаанд гаргасан байна. Өдгөө 18 настай реалити шоуны од 2014 онд “Kylie Jenner” гоо сайхны брэндээ үүсгэн байгуулсан байна. Тэрбээр мөн төрсөн эгч Кендел Женнертэй хамтран Кендел болон Кайли хувцасны брэнд бий болгожээ.