m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 00:01
108
АСЕМ-д Оросын талаас Д.Медведев оролцоно

Ирэх сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох Ази-Европын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтанд (АСЕМ) Орос улсаас ерөнхий сайд Дмитрий Медведев оролцохоор болсныг ОХУ-ын засгийн газрын хэвлэлийн алба өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ.

Уулзалтанд дэлхийн 50 орчим улсын төрийн тэргүүнүүд оролцох юм

Энэ удаагийн уулзалтанд дэлхийн 50 орчим улсын төрийн тэргүүнүүд оролцох юм.

Уулзалтаас Улаанбаатарын тунхаглал гаргана. АСЕМ-ыг анх 1996 онд Ази, Европын улс орнуудын яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны платформ болгон 53 улсын оролцоотой байгуулж байжээ.