m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 00:07
68
В.В.Путин: Бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар байр сууриа уялдуулах сайхан боломж нээгдлээ

Хүндэт нөхөд өө,

Хүндэт дарга Си Зиньпин,

Хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна.

ОХУ нь Монгол Улс, БНХАУ-тай уламжлалт нөхөрсөг харилцаагаар холбогддог. Бид гурван талт нөхөрлөлөө сайн хөршийн, эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжүүлж байгаа билээ.

ОХУ нь Монгол Улс, БНХАУ-тай уламжлалт нөхөрсөг харилцаагаар холбогддог

Жилийн өмнө Уфа хотноо болсон уулзалтаар бид хамтын ажиллагаагаа олон чиглэлд эрчимжүүлэхээр тохиролцсон. Гурван талын харилцааг улс төр, эдийн засаг, олон улсын харилцаа, соёл-хүмүүнлэгийн салбарт хөгжүүлэх Замын зураглал хэрэгжиж эхэлсэн нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Улс төрийн зөвлөлдөх механизм ажиллаж эхэлснээр бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар байр сууриа уялдуулах сайхан боломж нээгдэж байна.

Бүс нутгийн анхаарал татсан асуудлуудаар байр сууриа уялдуулах сайхан боломж нээгдэж байна

Уфагийн тохиролцоог урагшлуулах зорилгоор Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг бэлтгээд байна. Хил орчмын хамтын ажиллагааг бодитой эрчимжүүлэх гурван талын хөрөнгө оруулалтын 30 гаруй төслийг эхлүүлэхэд дээрх хөтөлбөр нь чиглэгдэж байгаа билээ.

Төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төв байгуулан уг хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх талаарх Монголын талын саналыг ирээдүйтэй гэж үзэж байна. Тээврийн салбар, харилцаа холбооны шугам, цахилгаан дамжуулах шугам болон эрчим хүчний хангамжийн маршрутыг байгуулах салбарт хамтын ажиллагааны шинэ санал боловсруулахад дээрх төвийн үндсэн зорилт оршино.

Уфагийн тохиролцоог урагшлуулах зорилгоор Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг бэлтгээд байна

Оросын тал дэд бүтцийн санал, санаачилгад гол анхаарлаа хандуулах болно. Тухайлбал, Оросын хувийн хэвшил Улаанбаатар төмөр замын шинэчлэлд оролцоход бэлэн байна. Дээрх асуудлаар миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчтэй олон удаа ярилцаж байсан. Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрүүлэх чадамжийг жилд 100 сая тоннд хүргэх болно. Түүнчлэн авто тээврийн ачаа тээвэрлэлтийн зах зээлийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь манай гурван улсын дамжин өнгөрөх нөөц бололцоог бүрэн ашиглахад дэмжлэг болох юм.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь бүс нутгийн интеграцчилалын төслүүдийг урагшлуулах, юуны өмнө Евразийн бүс нутагт, түүний дотор Евразийн эдийн засгийн холбоо болон БНХАУ-ын хооронд худалдаа-эдийн засгийн түншлэлийг бий болгоход дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Манай гурван улсын хооронд худалдааны харилцаа, түүний дотор хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гаалийн үйл ажиллагааг цаашид хялбаршуулахад дэмжлэг болно. Өнөөдөр гарын үсэг зурах Гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр нь гаалийн үйл ажиллагааг хялбаршуулахад чиглэгдэж байна.

Мэдээж хэрэг, ОХУ, БНХАУ болон Монгол Улсын хувийн хэвшил хоорондын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн оны зургаадугаар сард БНХАУ-д гурван талын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын форум амжилттай болж өнгөрсөн. ОХУ-ын Чит хотод 8 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд болох дараагийн форумд Оросын тал идэвхтэй бэлтгэж байна. 

ОХУ, БНХАУ болон Монгол Улсын хувийн хэвшил хоорондын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжүүлэх хэрэгтэй

Бүс нутгийн экологийн хамтын ажиллагааны салбарт ихээхэн эерэг өөрчлөлт бидний нүдэн дээр өрнөж байгааг тэмдэглье. Сэлэнгэ мөрний сав газарт усан байгууламжууд барихаар Монголын тал төлөвлөж байгааг бид бүхэн мэднэ. Монголын нөхөд болон БНХАУ-тай энэхүү асуудлыг маш нухацтай судлахыг бид хүсч байна. 

ОХУ болон олон улсын байгаль хамгааллын байгууллагуудын энэхүү төслийн талаар баримталж буй байр суурь тодорхой. Төслийг хэрэгжүүлэх нь манай Эрхүү мужийн усан хангамж болон Байгал нуурын өвөрмөц экологид тодорхой эрсдэл учруулах боломжтой. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын үндсэн цутгал юм.

Монгол Улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгож байна. Энэ талаар бодолцож, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг олон төрлийн аргаар, юуны өмнө, бүс нутгийн эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Жишээлбэл, Оросын цахилгаан станцуудаас Монгол Улсын хойд бүс нутаг руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой.     

Зөвхөн энэхүү салбараас гадна бусад салбарууд, жишээлбэл, аялал жуулчлалын салбарын харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэж бид үзэж байна. ОХУ-ын 20 бүс нутгийг БНХАУ болон Монгол Улстай холбох “Их цайны зам” олон улсын аялал жуулчлалын маршрутыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн саналыг ОХУ-ын Аялал жуулчлалын Холбооны агентлаг судалж байна.

Бид шинжлэх ухааны солилцоог өргөжүүлэхэд бүх талын дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэх болно. Өнгөрсөн онд байгуулагдсан ОХУ, БНХАУ болон Монгол Улсын судалгааны төвүүдийн холбоо нь энэхүү ажилд томоохон үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.

Манай гурван улсын түншлэлийг хөгжүүлэх томоохон нөөц бололцоо бий. Энэхүү нөөц бололцоог гурван улсын ард түмний сайн сайхны төлөө цаашид идэвхтэй ашиглах нь зүйтэй гэж үзэж байдгаа дахин тэмдэглэхийг хүсч байна.

Манай гурван улсын түншлэлийг хөгжүүлэх томоохон нөөц бололцоо бий

Анхаарал тавьсан Та бүхэнд талархлаа илэрхийлье.