m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 00:12
142
Малчид хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй

Ардчилсан намын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрт “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан банк, үйлдвэр, малчны хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар тусгажээ.

Засгийн газрын 2016 оны 113 дугаар тогтоолоор “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөрийг батласан билээ. Мал аж ахуй үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Сайн малчин” хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого амжиргааг сайжруулахаар төлөвлөжээ. Монгол Улс нийт ХАА-н үйлдвэрлэлийн хэмжээ 3 их наяд төгрөг байгаагийн дотор нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ХАА-н боловсруулах үйлдвэрлэлийн салбарын орлого 550 тэрбум төгрөг бөгөөд ХАА-н салбарт 300 мянган ажлын байр хадгалагдаж байна байна. Мөн 310 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлож байна.

Малчин хүний хөдөлмөр амаргүй. Малчид хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй. Нэг талаас тэдний амьдрал гэж харагдах боловч нөгөө талаас тэд Монгол түмнээ  мах, сүүгээр ханган, Монголын нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа гэдгийг мартах учиргүй.

Малчид хөдөлмөрийн үр шимээ хүртэж орон нутагтаа сайн, сайхан амьдрах ёстой. Малчдын бүтээсэн, бий болгосон бүтээгдэхүүн үнэ цэнэтэй. Харин энэ үнэ цэнийг тэдэнд хүргэхэд “Сайн малчин” хөтөлбөр чиглэнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд малчид, үйлдвэрүүд, банк санхүүгийн байгууллагуудын хооронд уялдаа, холбоо хамтын ажиллагаа сайжирна. Малчны хотонд байгаа малаас гарсан түүхий эд үйлдвэрээр дамжин эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчид хүрэх тэр дамжлага бүрт нягт уялдаа холбоо, хамтын ажиллагаа шаардана. Үүнд чиглэх төрийн оролцоо, банк санхүүгийн байгууллагаар дамжиж хүрнэ. Зах зээлийн нийгэмд энэ нь өөрөө эрүүл тогтолцоо юм.

Н.ЖАРГАЛ

Ардчилсан намын сонгуулийн төв штаб