m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 01:16
106
ИТХ хуралдаж цаг үеийн асуудлаа шийдлээ

Дархан-Уул аймгийн ИТХ тэргүүлэгчид хуралдаж цол, одон медаль гардуулах, суудлын мөнгө олгох болон сүмүүдийн зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцлээ. МУАЖ, МУГЖ, МУУГЗ зэрэг цолоор шагнагдах хүмүүсийн нэрсийг  Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дахь заалтыг үндэслэн, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суудалтай намуудад суудлын тоогоор олгодог дэмжлэгээс МАН-аас гарсан Төлөөлөгчдөд 2016 онд тус намд оногдох санхүүжилтээс эхний хагас жилийн дэмжлэгийг тооцон олгохоор боллоо.

Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Дархан Христийн чуулган”, “Тосгон Долоо дахь өдрийн Адвентист” сүмүүдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нэг жилийн хугацаатайгаар тус тус сунгахаар тогтоолоо.