m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 02:32
70
З.Алтангэрэл Эрдэнэ суманд ажиллан иргэд сонгогчидтой уулзалт хийлээ

УИХ-ын 13 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа Зундуйн Алтангэрэл Эрдэнэ сумын иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.

З.Алтангэрэл: Эрдэнэ сум төмөр замаа даган хөгжиж байна

Эрдэнэ сум бол төмөр замын дагуу байрлах харьцангуй дэд бүтэц хөгжсөн газар. Түүхийн дурсгалт газар ихтэй тул жуулчдыг татах боломжтой. Хамгийн гол нь нутаг ороноо сурталчилах ажил дутагдалтай байна. Монголын жуулчдын салбар хөтөлбөрт оруулж өгвөл говь нутгийн үзэмж тутхааргүй байгальтай. Эрдэнэ сум бол төмөр зам, авто замын дагуу байрлалтай тул дэд бүтэц нь  байна. Тиймээс одоо үйлдвэрлэлдийг хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж бас малын бэлчээрийг хамгаалах талаар бодлого барин ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломж байна.

Эрдэнэ сумын 300 гаруй айл өрх мал маллан амьдарч байна 

 

З.Алтангэрэл Эрдэнэ суманд ажиллан иргэд сонгогчидтой уулзалт хийлээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сум  959.6 мянган га нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны таван багтай,  2500 гаруй хүн амтай юм.  Тус сум нь 765 өрхтэй. Үүнээс 300 гаруй айл өрх мал маллан хөдөө амьдарч байна. Эрдэнэ сумын нутаг дэвсгэр дээр өнөөдрийн байдлаар нэг хилийн хороо, төмөр замын зургаан байгууллага, есөн зөрлөг хэсгүүд үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь өмнөд талаараа БНХАУ, бусад хэсгээрээ өөрийн аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Өргөн сумтай хиллэдэг. Эрдэнэ суманд сүүлийн дөрвөн жил  хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаас дурьдвал. Сумандаа 15.5 км автозамын засвар арчлалт хийсэн, Cургуулийн барилгын их засвар, Улаан-Уул гудамжны гэрэлтүүлэг зэргийг орон нутгийн иргэд онцлон хэлж байсан юм.

Ц.Долгорсүрэн: Ардчилсан намын зүгээс хөдөө хотгүй их олон бүтээн байгуулалтын ажил хийсэн

 

З.Алтангэрэл Эрдэнэ суманд ажиллан иргэд сонгогчидтой уулзалт хийлээ

АН төр барих хугацаандаа аймаг орон нутагт зам, гүүрний бүтээн байгуулалтын ажил их хийлээ. Манай Эрдэнэ сум төмөр зам, авто замын бүс орчимыг дагаад илүү их хөгжих болно гэж найдаж байна.  Энэ удаагийн сонгууль ямар нэг будилаангүй болж,  төрд хэрэгтэй зөв хүн нь сонгогдоосой гэж хүсч байна.Зундуйн Алтангэрэл бол шударга, оюунлаг, төлөв түвшин хүн, энэ хүн төрийн түшээ болох бүрэн боломжтой гэж үзэж байна.

УИХ-ын 13 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа Зундуйн Алтангэрэлийн сонгуулийн штаб