m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 03:09
63
Ж.Мөнхбат төрсөн сумандаа ажиллалаа

Монгол Ардын нам мөрийн хөтөлбөртөө Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах тухай тусгасан. Мөн малчны зээлийн хүүг бууруулах, “Монгол мал ” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх,”Мах сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах гээд малчид руу чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл энэ нь цаг үеэ олсон асуудал гэдгийг УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг  Хотонт болон Батцэнгэл сумын иргэдтэй уулзах үеэр малчид өгүүлж байлаа. Тодруулбал, жилийн дөрвөн улиралд хөдөө хөхөрч гадаа гандаж, цаг наргүй ажилладаг малчид МАН-аас дэвшүүлж буй малчдын талаар авч хэрэгжүүлэх цогц бодлогыг мөрийн хөтөлбөртөө онцгойлон тусгасныг дэмжиж буйгаа хэлж “Малчдын амьдрал бодит байдал дээр хүнд байгаа.Хэдэн жилийн өмнө төрөөс малчдын, малын үүлдэр угсааг сайжруулах талаар олон хөтөлбөр боловсруулж байсан. Үүнийг дагаад малын түүхий эдийн ханш өндөр байсан. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн дотор малчид хаягдсан. 

Уг нь бид өвөл зун, өдөр шөнө гэлтгүй ажилладаг. Мөн амьдралаа авч явдаг гол зүйл нь мал болон малын гаралтай түүхий эдээ зарж борлуулахаас нааш гар дээрээ таван төгрөггүй байдаг. Гэтэл сүүлийн нэг жилийн хугацаанд энэ талын бодлого алдагдсанаас мал болон малын гаралтай түүхий эдийн ханш эрс унасан. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн малчид тогтмол орлоготой болохоос өөр аргагүй байна. Малын үнэ ханш унаснаас залуучууд мал маллах сонирхолгүй болж байна” гэсэн юм. Дээрх асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Мөнхбат иргэдэд бодит мэдээллийг өгсөн. Ингэхдээ “Мал сүргийн тоо 56 сая толгойд хүрсэн. Гэвч сүүлийн жилүүдэд малчдын хөдөлмөр үнэгүйдсэн. Малын түүхий эд ямар ч үнэгүй болсон.

            Тухайлбал, 2011-2012 хонины нэхий 10-13 мянган төгрөг байсан. Гэтэл өнөөдөр нэг ч төгрөгийн үнэгүй болж. Дөрвөн жилийн өмнө та нартай уулзаад явж байхад нэг кг ноолуур 93 мянган төгрөгт хүрсэн гэж та нар баярлаж байсан. Харамсалтай нь өнөөдөр 50-60 мянган төгрөг байна. Мөн эрх баригчид манай намаас санаачлан хэрэгжүүлж байсан “Монгол мал”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-уудыг зогсоосон. Энэ мэт олон шалтгаанаас үүдэн малчдын амьдрал өнөөдөр хүнд байна. Ард түмэн манай намд итгэл хүлээлгэвэл бид хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдвэрлэх болно. Тодруулбал малчдын талаар өмнө авч хэрэгжүүлж байсан цогц бодлогоо үргэлжлүүлнэ. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашуулах тал дээр онцгойлон анхаарна гэсэн юм” гэсэн юм.

 Үүнд малчид талархаж буйгаа хэлж, хэрэв дээрх арга хэмжээг авахгүй бол малчид тун удахгүй дампуурч, энэ салбар бүхэлдээ хаягдах эрсдэл нүүрээд байна гэсэн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт нэр дэвшигч Ж.Мөнхбатыг Батцэнгэл сумын иргэд малчидтай уулзаж байх үеэр тус сумын Цац, Улаанчулуут багийн долоон залуу МАН-д элссэн бөгөөд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас намын үнэмлэхээ гардаж авсан юм.

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ