m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 04:08
116
Монгол төрийн наадам сүлд дуутай болох нь

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход арваадхан хоног үлдээд буй. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Улсын драмын эрдмийн театрын хамт олон  нээлт, хаалтыг зохион байгуулж байгаа.

Монгол наадам сүлд дуутай болох нь 

Монгол төрийн наадам сүлд дуутай болж буй таатай мэдээ байна.  Тус дууны клипний нэгдсэн зураг авалтыг өчигдөр шөнө Чингисийн талбайд амжилттай хийж дууссан бөгөөд рок поп, зохиолын, сонгодог урлагийн гээд 30 гаруй уран бүтээлчид оролцож байгаа аж.

"Монгол наадам" нэртэй дууны аяыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балхжав, үгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, хөгжмийн найруулгыг Гавьяат жүжигчин Б.Дашдондог, Б.Чинбат нар хийж байгаа юм байна. Монгол түмнээ огшоож, омогшуулсан нэгэн сайхан уран бүтээл удахгүй мэндлэх нь ээ.