m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 05:32
81
Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж гэмтээжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 310 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 20 иргэн гэмтжээ. 

Чингэлтэй дүүргийн нутагт Yamaha маркийн мотциклийн жолооч П албан үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагчийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутагт улсын дугааргүй автомашины жолооч долоон настай хүүг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.