m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 05:43
122
Япон улсад дадлагажигчаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичг”, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Японд дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийг Хөдөлмөрйин яамны харьяа төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад япон хэлний сургалтад хамруулах бүртгэл явагдаж байна.

Уг хөтөлбөрт харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, суманд бол ЗДТГ-ын хөдөлмөрийн асуудал харуцсан мэргэжилтэнд хандаж батлагдсан анкетын дагуу бүртгүүлэх гэнэ.  Бүртгэл энэ сарын 23-28-нд бүртгэх бөгөөд 3х4 хэмжээтэй цээж зураг,  гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх, мэргэжлийн ур чадвартайг батлах баримтыг хэрэгтэй аж.